Өмнөговь аймгийн брэнд арга хэмжээ болтлоо өргөжсөн уламжлалт “Говь фестиваль-2011” үзэсгэлэн худалдаа энэ есдүгээр сарын 17,18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад болж өнөдрлөлөө. Энэ жилийн хувьд “Бизнесийн хөгжил- тогтвортой ажлын байр” уриан дор явагдсан бөгөөд ерөнхий ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар “Оюутолгой” ХХК-ийн Бизнес хөгжлийн төв ажилласан юм. Тус үзэсгэлэн худалдаанд оролцогчидын тоо жилээс жилд өсөн бараа бүтээгдэхүүний тоо, цар хүрээ өргөжин тэлж байгаа бөгөөд зохион байгуулалтын хувьд ч сайжирсан байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн талбайд оролцож буй компани, хувь хүмүүс өөрсдийн байгуулагынхаа нэр, хаягийг байрлуулан шаардлага хангасан хувцастай, бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангасан савлагаатай, хаяг шошготой иргэдэд үйлчилжээ.
А.Зул