Сайд руу чиглэсэн ээлжит дайралт

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Сайд руу чиглэсэн ээлжит дайралт

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт руу чиглэсэн ээлжит дай­ралт өрнөв. Энэ удаад түү­нийг УИХ-ын эрхэм гишүүд бус Дорнод аймгийн ИТХ-ын дарга болон байгаль хамгаалах иргэний хө­дөлгөөнүүд онилж буй юм. Ингэх болсон шалтгаанаа тэд Газрын тосны тухай хуулийг шинэчлэн батлахгүй орон нутгийнхныг хохи­роож байна хэмээн тайлбарлаж бай­лаа. Хуулийн шинэчилсэн най­руулгыг дорнодчууд газрын тос­ны салбарын мэргэжилтнүүдээр хийл­гэж өөрсдийнхөө эрх ашигт яв цав нийцэх үг, өгүүлбэрүүдийг шигт­гэсэн юмсанж. Гэтэл өнөөх хуулийн шинэчилсэн найруулгын утгыг Д.Зо­ригт сайдаар ахлуулсан ЭБЭХЯ-ны ажлын хэсэг өөрчилсөн байна. Ту­хайлбал, хуульд зүйлчилсэн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, газрын тосны боловсруулалтын ту­хай хэсгүүдийн хүчийг сулруулж, нэр төдийхнөөр оруулсан гэнэ. Тэгээд өнөөх хуулийнхаа шинэчилсэн найруулгыг Д.Зоригт сайд УИХ-д өргөн барих гэж байгаа нь дор­нодчууд болон байгаль хамгаалах хөдөлгөөнийхөнд таалагдахгүй бай­гаа аж. Харин Монгол Улсын үн­дэсний эрх ашигтай зүй ёсоор хол­богдох Газрын тосны тухай хууль зөв­хөн дорнодчуудын эмхтгэснээр батлагдах ёстой юм гэнэ. Тэнд газ­рын тос байгаа нь үнэн. Гэхдээ Газрын тосны тухай хууль зөвхөн Дор­нод аймгийн Матад суманд бай­гаа газрын тосонд хамаарах учир­тай гэж хэн ч хэлэхгүй. Тэр утгаараа зөвхөн дорнодчуудын эрх ашиг, нутгийн удирдлагуудын таалалд нийцүүлж уг хуулийг шинэчилж батлуулах нь юу л бол. Дорнодчууд Газрын тосны хуулийг өөрсдийнхөөрөө шинэчлэх гээд байгаа шалтгаанаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна. Тиймээс ч хуулийг шинэчлэн батлахдаа дорнодчуудын хүслийг болгоохгүй бол  “Петрочайна Дачин Тамсаг” компани орон нутгийг түйвээх юм гэнэ. Энд “Петрочайна Дачин Тамсаг” компанийг өмөөрөх гэсэн юм биш. Компанийн талаар өнөөг хүртэл хэвлэлүүд Мэнэнгийн талыг хэрхэн сүй­дэлснийг нь бичсээр байгаа. Асуу­дал нь Дорнод аймгийн удирдлагуудад бий. Тэдний дунд “Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой нэхэмжлэлээ 30 сая төгрөгийн хандив хараад эргүү­лэн татсан тохиолдол ч гарсан. Тэд 30 сая төгрөгийн хандив авснаар 1.3 тэрбум төгрөгийн хохирол амссанаа мартжээ. 

Харин байгалийн баялаг ашигласан нөөцийн төлбөр буюу Роялтийн татварыг Газрын тосны газраас 10 хувиар тогтоосныг Д.Зоригт сайд таван хувь болгосныг шүүмжилж буй үндэслэлийг нь буруутгах арга алга. Манайхаас бусад оронд Роялтиг 25 орчим хувиар тогтоосон байдаг хэмээн тэд ярьж байлаа.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж