
-Гар хөл хөлрөх,
-Уурлаж уцаарлах,
-Амархан юманд баярлаж гомдох,
-Тайван бус байх,
-Их эмзэг болох,
-Нүдний угаар хөших,
-Нүд бүлтгэр болох,
-Өвчин хүндэрсэн үед нүд нь наашаа товойж гарах… гэх мэт.
Уг өвчний үед аль болох тайван байх хэрэгтэй. Бамбайн хордлого нь хүний бие организмд далд хэлбэрээр явагддаг. Энэ нь өөрөөр хэлбэл хүний сэтгэл зүйд өөрчлөлт өгч цочроон, хэвийн байдлыг алдагдуулж, тайван бус болгодог.
Иймд бамбайн хордлогыг эрт оношилж, шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Бамбайн хордлого өвчин нь эхний үедээ далд хэлбэрээр илрэх бөгөөд хожим нь булчирхай томорч өөрт мэдрэгдэж эхэлнэ. Нэг ёсондоо бамбай булчирхай томорно гэсэн үг юм.
Бамбайн өвчнийг бахлуурын өвчин ч гэж нэрлэдэг. Бамбай булчирхай томорсон үед түүнийг багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв уг булчирхай нь нэлээд томорсон байвал мэс заслын аргаар авахаас өөр аргагүй юм. Мэс заслыг өвлийн улиралд хийлгэх нь хамгийн тохиромжтой байдаг. Иоджуулсан давсыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.