Иргэний хөдөлгөөнийхөн өлсгөлөнгөө зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнийхөн өлсгөлөнгөө зогсоолоо

Амлалт нэхэх ард түмний холбоо болон иргэний хөдөлгөөнийхөн энэ сарын 5-ны өдөр УИХ-д хандан есөн заалт бүхий шаардлага хүргүүлж түүнийхээ хариуг авах хүртэл өлсгөлөн зарлаад байсан. Харин өнөөдөр 11 цагаас УИХ-аас байгуулсан  ажлын хэсэг өлсгөлөн зарлаад байсан иргэдтйэ уулзаж тохиролцоонд хүрсэн юм. Хэрхэн тохиролцоонд хүрсэн талаар бид төлөөлөгчдөөс нь тодруулсан юм.

Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүлэгч Д.Батцогт

Улс төрийн өлсгөлөн зарлаж байж УИХ-ын ажлын хэсэгтэй тохиролцлоо. Д.Дэмбэрэл даргын захирамжаар УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсгийн гишүүдтэй 4-5 удаа уулзаж байж бид нэлээд хэдэн асуудал дээр харилцан тохиролцоонд хүрлээ.
1. хүүхдийн мөнгийг эх орны хишигээс тусад салган хуучин байдлаар нь сэргээж олгох.
2. Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёрын амалсан 1,5 болон нэг сая төгрөгнөөс 1,5 сая төгрөгийг эхний ээлжинд шийдвэрлэх.
3. МАХН дангаараа 2000 онд Засгийн эрх барьж байх үед үндсэн хуулийн долоон зүйлд өөрчлөлд оруулсан, энэ зүйл заалтад өөрчлөлт оруулах гэсэн тохиролцоонд хүрсэн.
4. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, үндсэн хууль, концессийн тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн найруулга хийх.
5.Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар УИХ яаралтай хэлэлцэж, УИХ-аас гарсан 40, 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллах. Өөрөөр хэлвэл Оюутолгойн гэрээний асуудлыг УИХ яааралтай авч хэлэлцнэ гэсэн үг.
6. Долоон сарын 1-ний үйл явдалд үнэлэлт дүгнэлт, өгөхөөр УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд мэдээлэх, таван хүний амь хохироосон эзэн холбогдогчийг тодорхой болгох асуудлыг Улсын Ерөнхий Прокурорт УИХ-аар дамжуулан уламжлах.
7. Санамж бичгээр тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө талууд хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллах, хяналт тавих.
8. Талууд тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэх хугацаанд нөгөө талдаа ямар нэг хэлбэр /жагсаал цуглаан хийх, өлсгөлөн, суулт зарлах/ зэргээр тулгалт шаардлага илэрхийлэхгүй байх болон, ийм үйл ажиллагаанд оролцохгүй байх.
9. Тохиролцсон асуудлуудаар олон нийтэд цэгцтэй мэдээлэл өгөх зорилгоор МҮОНРТ-ээр хамтарсан нэвтрүүлэг зохион байгуулж байх зэрэг тохиролцоонд хүрсэн.
 Энэ хугацаандаа биелүүлж ажиллавал аль болох сөргөлдөх байдлаар хандахгүй гэсэн байр суурьтай байгаа. Дурьдсан бүх асуудлуудаар УИХ хэлэлцэх болгоны өмнө гишүүдтэй бид хэлэлцээрт орно гэсэн. Мөн хэлэлцүүлэг болгоны өмнө Үндэсний радио телевизээр цаг авж хэлэлцүүлэг явуулна гэсэн тохиролцоонд хүрсэн. Дээрхи зорилтууд хэрэгжээгүй тохиолдолд цаашдаа УИХ-д итгэл үзүүлэх эсэх талаар бид ард түмний асуулга явуулах болно.

-Хэлэлцүүлэг хийх цагаа тохирсон уу?

-Өнөөдрийн байдлаар өлсгөлөнгөө зогсоочих, цаашдаа тохиролцоод явъя гэдэг санал тавьсан учир бид өлсгөлөнгөө зогсоолоо.

-Магадгүй дараа нь тохиролцоо гажуудвал та бүхэн яах вэ?

-Тэгвэл дахиад тэмцэл хийнэ. Ард түмнээс УИХ итгэл үзүүлэх талааар санал асуулга явуулна.

-Та бүхний дараагийн хийх ажлыг сонирхож болох уу ?

-Бидний хийсэн тэмцлээс өмнө  эрх  баригчид УИХ 1,5 сая төгрөгийг өгнө гэж хэлээгүй байсан. Мөн хүүхдийн мөнгийг эцсийн байдлаар тохирч байх шиг байна. Ер нь цаашдаа бол амлалт сануулах өдөрлөг зохион байгуулъя, олон амлалт байгаа. Хоёр нам амлахдаа цалин тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмэгдүүлнэ гэж амалсан байгаа. Тийм болхоор тэтгэвэрийн доод хэмжээг гурав дахин нэмэгдүүльэхийг шаардана.Дээрээс нь эмч, багш, урлаг гээд бусад салбарын хүмүүстэй хамтарч тэмцлээ үргэлжлүүлнэ.

Тусгаар тогтнол эвслийн Ерөнхий зохицуулагч Л.Цог

-Энэ тэмцэлд танай эвслээс хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ?

-Одоо бодоод гаргасан тоо алга. Талбай дээр байсан хүмүүсийн хоол унд, хувцас, лого хийх зардал гээд мөнгө хэрэгтэй байсан. Хүмүүсийн хандиваар л болголоо.

-Мөнгө хэрэгтэй байна гэхэд шууд тоолоод өгөх хүн ховорхон шүү дээ?

-Сүхбаатарын талбай дээр хандивын хайрцаг ажиллуулсан. Тэр мөнгөөр л явж байгаа. Санхүүгийн асуудлыг хардаад яах юм бэ, энэ чинь ард түмний нүдэнд ил байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж