Казахстаны нийслэл Астанад энэ сарын 13-17-нд болсон эмэгтэй боксчдын олон улсын тэмцээнээс Монголын тамирчин Э.Уянга 64 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаав. Азийн наадмын мөнгөн медальт Э.Ундрамын төрсөн дүү тэрбээр эхний даваанд гоц мөргөөд, шөвгийн наймд эзэн орны Волоснеког 12:9-өөр хожсон ч хагас шигшээд Казахстаны Ф.Шариповад 17:27-гоор ялагджээ. Мөн 54 кг-д өрсөлдсөн О.Дэлгэрмаа Казахстаны боксчинг ялж, хүрэл медалийн төлөөх тулаанд дийлдсэн байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас таван эмэгтэй боксчин дасгалжуулагч Л.Энхбаатарын удирдлага дор оролцжээ.
“Спортын шуудан” сонин