Клеопатрагийн гоёлууд дэлхийг тойрно

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Клеопатрагийн гоёлууд дэлхийг тойрно

Кино урлагийн ертөнцөд үзэсгэлэнт Клеопатрагийн дүрээр мөнхрөн үлдсэн Элизабет Тэйлорын амьд ахуйдаа эдэлж хэрэглэж явсан үнэт чулуун эдлэл болоод гоёлын даашинзны үзэсгэлэн Москвагийн Улаан талбай дахь Их дэлгүүрт гарлаа. Энэ сарын 15-16-нд хойд хөршид саатсан энэхүү үзэсгэлэн дэлхийг тойрох юм.

Үзэсгэлэнт дүр төрхөөрөө дэлгэцийн урлагт нэгэн цагт од болон гэрэлтэж явсан жүжигчин эмэгтэйн эдгээр гоёлуудыг ийнхүү дэлхийн улс орнуудад дэлгэн үзүүлсний дараа ирэх арванхоёрдугаар сарын 13-14-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд оруулна. Мэргэжилтнүүд Элизабетийн үнэт чулуун зүүлтнүүдийг дор хаяж 30 сая ам.доллар хүрнэ хэмээн тооцоолж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж