Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Монгол зураачид Азид

Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор Азийн 25 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэнг өнгөрсөн оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд Монголын Уран зургийн галерейд амжилттай зохион байгуулсан билээ.

Жил бүр гишүүн орны Азийн уран бүтээлчдийн нэгдсэн холбоо зохион байгуулдаг эл үзэсгэлэн энэ удаад  Өмнөд Солонгосын Сөүл хотын Хангарам арт галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь “Хангарам” галерейд есдүгээр сарын 13-24-ны хооронд үргэлжилж, Жэнбук орон нутгийн музейд ирэх арваннэгдүгээр сарыг дуустал дэлгэгдэх юм. Энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд 15 орны 300 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд өөр өөрсдийн үзэл бодол, дуу хойлойгоо дүрслэх урлагийн олон урсгал чиглэлээр илэрхийлэн хүргэсэн юм. Тус үзэсгэлэнд Монголоос 20 зураачийн 20 уран бүтээлийг оролцуулсан ба үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд Монголын уран зургийн галерейн захирал, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал, Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд, Ш.Чимэддорж, МУЭ-ийн шагналт Д.Батмөнх, А.Очирболд зэрэг уран бүтээлчид биечлэн оролцлоо. Ирэх жилийн үзэсгэлэнг Тайланд улс зохион байгуулах болсон бөгөөд Монгол улсаас оролцох уран бүтээлчдийг ирэх оны нэгдүгээр сараас Азийн уран бүтээлчдийн нэгдсэн холбооны Монгол дахь зөвлөл сонгон шалгаруулах юм байна.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж