Монгол Улсаас Арабын бүгд найрамдах Египет улсад суугаа Элчин сайд Д.Баярхүүгийн "Тахрирын хувьсгал” нэртэй нийтлэл www.news.mn сайтад цувралаар нийтлэгдэж байсан билээ. Зохиогч цуврал нийтлэлээ Дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан "Тахрирын хувьсгал” нэртэй ном болгон хэвлүүлсэн байна.
Тэрбээр өөрийн суугаа Египет оронд 2011 онд өрнөж, Египетээр дамжаад нийт Ойрхи Дорнодын бүс нутагт хүчтэй нөлөөлсөн түүхэн их хувьсгалт үйл явцыг ажиглан судалж, анализ дүгнэлт хийж Элчин сайдын өдрийн тэмдэглэл хэлбэрээр энэ номоо бичжээ. Ном нь 450 гаруй хуудастай, 300 гаруй түүхэн, өнгөт ба хар цагаан гэрэл зурагтай бөгөөд Арабын хавар”-ын түүхийг буюу 2011 оны хоёрдугаар сараас тавдугаар сарыг дуусталхи бүтэн дөрвөн сарын хугацаанд болсон үйл явдлыг өгүүлжээ.