Баянхонгор аймгийн гурван бүсийн үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтан, ургамлын зоо парк, түүх соёл, ёс заншлын хосгүй өв, үндэсний уран барилгын шинж, дэлхийн дэлхийн хөгжлийн чиг хандалагыг илтгэсэн “Гурван бүсийн цогцолбор” нээлтээ хийлээ. Амралт, аялал жуулчлалын “Гурван бүс цогцолбор”-ын бүтээн байгуулалтад 555.8 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөж, ажлын гэрээг 123 байгууллагатай хийж, орон нутгийн төсвөөс 141 сая, аймгийн хөрөнгө оруулалтын “Өгөөж” сангаас 201.9 сая, нийт 342.9 сая төгрөгийг зарцуулан энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн байна. Уг цогцолборыг “Чандмань Баянхонгор” ХХК, “Ганмөнхжин” ХХК, “Унага трейд” ХХК, “МТТС” ХХК, “Даяар трейд” ХХК, “Ганбогд” ХХК, хурандаа Д.Батбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 339 дүгээр цэргийн ангийн хамт олон болон чөлөөт уран бүтээлч, Д.Дэлгэрсайхан, Ч.Сосорбарам нарын аж ахуйн нэгж, хувь хүмүүс бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж, гүйцэтгэсэн байна. Ийнхүү “Гурван бүс цогцолбор” батлагдсан зураг төслийнхөө дагуу “Динозаврын цэцэрлэгт хүрээлэн”-гээс эхлэн хүүхэд залуучуудын “Жаргалан” парк Түйн голын төв гүүртэй холбогдох аж. Аймаг орон нутгийн нүүр царай болсон энэхүү цогцолбор нь дотоод, гадаадын аялал жуулчлалын бааз болон улсдаа дээгүүрт үнэлэгдэх томоохон бүтээн байгуулалт болжээ.
А.Зул