Танхай, дээрэм, хулгай, хүн амь, хүчингийн хэргийг бүлэглэн үйлдсэн гэх Н.Тодбилгүүн, Г.Болдбаатар, Б.Мягмарсүрэн, Д.Отгонболд, Б.Алтангэрэл, Г.Ганбат Б.Баяртогтох Ц.Мөнхтөр Н.Эрдэнэбаатар Н.Эрдэнэ-Оргил Э.Гансүх Х.Ууганхүү нарын 12 хүнд холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал маргааш Нийслэлийн шүүхэд болно. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн долдугаар сард болж, хэрэгтнүүдэд 10-15 жил хүртэлх ял ногдуулсан билээ. Эл хэрэгт Н.Эрдэнэбаатар, Н.Эрдэнэ-Оргил гэх ах дүү хоёр холбогдсон бөгөөд тэд бусадтай бүлэглэн бусдын эд зүйлсийг дээрэмдэн танхайрч мөн хүчингийн хэрэг үйлдсэн байна. Дээрх хэрэгт холбогдсон залуус 18-25 насныхан ажээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 91.2, 145.3, 147.2, 181.3, 126.2.6 дах зүйл заалтаар буюу танхайн сэдэлтээр хүнийг санаатай хөнөөсөн, уулгалан довтлох замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн зохион байгуулалттай хулгайн хэрэг үйлдсэн, бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож бусдыг дээрэмдсэн, танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн, урьдчилан үгсэн тохиролцож хүчингийн хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Насанбат оролцох бол шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Б.Баярням, Д.Энхбаяр, А.Батмандах, С.Одгариг, Ц.Итгэл, Х.Оюунсүрэн, Б.Наранцэцэг, Ж.Ариунаа, А.Ядмаа, Л.Данзанноров, Б.Бүрнээ нар оролцох аж.
С.Отгон