100 гаруй мянган тонн ургац хураана

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

100 гаруй мянган тонн ургац хураана

Намрын ургац хураалтыг технологийн хугацаанд нь явуулах, сумдын ургацын штаб, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, аймгийн удирдлага, ургацын штабын гишүүдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн аймгийн Ургацын штаб есдүгээр сарын 1-ээс ажиллаж байна. Улсын хэмжээний үр тарианы дийлэнх хувийг хангадаг Төв аймагчууд энэ жил 100 гаруй мянган тонн ургац хураах төлөвтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онтой харьцуулахад 20 гаруй мянган тонн ургац илүү авах юм байна.

Энэ жил Төв аймаг ургацын урдчилсан балансаас үзэхэд үр тариа га-аас 17.0 цн буюу 101.3 мянган тн, төмс га-аас 122 цн буюу 53.9 мянган тн, хүнсний ногоо га-аас 103 цн буюу 12.8 мянган тн ургац хурааж авахаар тогтоосон. Энэ нь өнгөрсөн жилийн ургацын балансаас үр тариа 30.8 мянган тн, төмс 12.5 мянган тн, хүнсний ногоо 2.8 мянган тн-оор тус тус илүү байгаа ажээ.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж