Улаанбаатар хотод 183 иргэн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 183 иргэн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан
мэдээллээр өчигдөр иргэд байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 765
дуудлага ирж, тэдгээрээс гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн,
холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 43
хэргийн 38-ынх нь эзэн холбогдогчийг тогтоосон байна. Гэмт хэргийг
ангилбал,  хулгайн ес,  танхайрах ес, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг
гурав, дээрмийн хоёр, зам тээврийн хэрэг 14, осол 25 бүртгэгдэж, 25 
хүн гэмтсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд 183 иргэн эрүүлжүүлэгдсэн бол
орон нутагт 89 хүн эрүүлжүүлэгджээ. Сүүлийн өдрүүдэд эрүүлжүүлэх
байранд хонох иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа аж.  Мөн архи
хэтрүүлэн уусны улмаас бусдын биед гэмтэл учруулах тохиолдол ч бий аж.
Тухайлбал, Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах ”Эрхэс” зочид
буудлын гадна зодоон болоод байна гэсэн мэдээлэл өчигдөр 23.30 цагийн
орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу  газар дээр нь
очиж шалгахад Чингэлтэй  дүүргийн 16 дугаар хорооны иргэн 21 настай
эмэгтэй У, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 32 настай эмэгтэй Х
нарыг  Дархан-Уул аймгийн харьяат 32 настай эрэгтэй Т гэгч архи
хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож,
танхайрсныг таслан зогсоожээ. Хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн
хэлтэс үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 13
дугаар хороонд байрлах “Цамбагарав”  үйлчилгээний төвийн орчим зодоон
болоод байна гэсэн мэдээлэл өчигдөр 22.30 цагт ирж, шалгахад, тус
дүүргийн 28 дугаар хорооны иргэн 52 настай эрэгтэй Э-г  Баянгол дүүргийн
10 дугаар хорооны  иргэн 30 настай эрэгтэй М  шалтгаангүйгээр зодож
танхайрч байжээ.  Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст
үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Г.Дарь



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж