Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хоригдол нас баржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тус хорихын эмнэлэгт очиж, шалгахад таван жил зургаан сарын хорих ял эдэлж байсан ялтан, 44 настай эрэгтэй Х гэгч элэгний хорт хавдрын улмаас эмчлэгдэж байгаад нас барсан болохыг тогтоожээ. Талийгаач энэ сарын 19-ний өдрийн 18.35 цагийн орчим нас барсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.Дарь