Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чууллаа

Өмнөговь аймгийн бизнес эрхлэгч, малчин эмэгтэйчүүд анхдугаар чуулганаа өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Чуулганд Даланзадгад хот болон бүх сумаас нийгэмд тэргүүлэгч байр суурь эзэлж буй 230 гаруй эмэгтэй оролцсон бөгөөд хамтран ажиллаж, хоорондоо мэдлэг мэдээллээ солилцох, бизнесийн хүрээгээ өргөжүүлэн улмаар уул уурхайн бүтээн байгуулалтад түшиглэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, зах зээлээ буй болгох зорилготой юм. Тэд энэхүү чуулганаараа хувь хүний хөгжил, бизнесээ хэрхэн өргөжүүлэх арга сэдвийн хүрээнд ярилцаж, олон сонирхолтой илтгэл тавин урилгаар “Lady” төвийн захирал Р.Лхагвадулам, Бизнес эрхлэгч болон ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, “Гандирс” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэчулуун, Монголын Бизнес эрхлэгч малчин эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Буянжаргал, удирдлагын академийн багш Т.Алтанцэцэг нар оролцоо. Чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр “Гандирс” ХХК ажилласан бол зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, “Малчдын холбоо”, МБЭМЭХ-ны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл, “Ухаалаг шийдэл- гэгээн амьдрал” ТББ, “Мянганы дэвшил” ТББ ажилласан бөгөөд ивээн тэтгэгчээр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниуд оролцжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж