Бүртгэлийн байгууллагынхан сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн байгууллагынхан сургалтад хамрагдаж байна

Монголын Мянганы Сорилтын Сангийн дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн газар, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд, Удирдлагын хөгжлийн академийн багш нар өөр өөрсдийн ажлын чиг үүргийн хүрээнд орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын ажилтнуудад сургалт хийж байна. Есдүгээр сарын 8-наас эхэлсэн сургалт энэ сарын 24-нийг дуустал 26 хоногийн турш баруун, зүүн, төвийн бүсүүдэд үргэлжилж, улсын бүртгэлийн байгууллагын 500 гаруй ажилтан албан хаагчийг хамруулах аж.  
   
Сургалтын багт орсон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд төрийн нэрийн өмнөөс үйлчилж байгаа албан хаагчдад төрийн үйлчилгээг иргэдэд бүрэн дүүрэн, хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай, нээлттэй хүргэхэд нь хэрэгцээтэй, хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор сургалт хийж буй юм байна. Мөн  Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Авлигын эсрэг хууль сурталчлах  чиглэлээр ажиллаж байгаа ажээ.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж