Хятадад нялхсын эндэгдэл эрс буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Хятадад нялхсын эндэгдэл эрс буурчээ

Хятадад сүүлийн 10 жилийн дотор шинэ төрсөн хүүхдийн үхэл 2,5 хувиар буурсан тухай Бээжингийн их сургуулийн (Peking University) Син Линь Фэнийн (Xing Lin Feng) удирдлагаар явуулсан судалгаа тогтоожээ. Тэдний тайлан “The Lancet” сэтгүүлд нийтлэгджээСудлаачид 1996-2008 онд бүртгэгдсэн 1,5 сая төрөлтөд дүн шинжилгээ хийсэн байна. Төрсний дараах 28 хоногийн дотор шинэ төрсөн хүүхдийн эндэгдэл 62 хувиар буурсан байна. Дээрх хугацаанд нялхсын эндэгдэл 1000 төрөлтөд 24,7 тохиолдол бүртгэгдсэн байв. Энэ үзүүлэлт 2008 он гэхэд 9,3 тохиолдол болон буурчээ. Хятадын хотуудын эмнэлэгт нялхсын эндэгдэл 1000 төрөлтөд 5,7  тохиолдол хүртэл буурчээ. Харин хөдөөд энэ үзүүлэлт дөрөв дахин их байна.

Өмнө мэдээлж байснаар Хятадын Засгийн газар хөдөөгийн 900 сая тариачдыг эмнэлгийн картаар хангах юм.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж