Та картнаасаа хадгаламжийн бүх төрлийн данс руу, эсвэл картнаасаа карт руу мөнгөн шилжүүлэг хийх боломжтой. Зарчим нь маш амархан. Та картаа АТМ-д уншуулах үед гарах цэснээс хэлээ сонгоод, пин кодоо хийсний дараа МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ гэсэн товч гарч ирнэ. Товчин дээр дарснаар Карт руу эсвэл Данс руу гүйлгээ хийх сонголт харагдана. Зохих сонголтыг хийсний дараа карт эсвэл дансны дугаараа оруулж, шилжүүлэх мөнгөн дүнгээ бичихэд л хангалттай. Хүсвэл баримт авч болно.
Нийслэл хот дахь нийт өрхийн ихэнх нь байрны мөнгөө Хадгаламж банкаар төлдөг бөгөөд таны нэрийн дансанд орж, картанд тань байршсан Хүний хөгжил сангийн мөнгөнөөс хэрэглээний бүх төрлийн төлбөрөө шилжүүлэх боломж бүхий БИЛЛИНГ үйлчилгээг авахад улам хялбар боллоо.
Маш амархан хэрнээ таны цаг завыг хэмнэх энэ үйлчилгээг өргөнөөр ашиглаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Хадгаламж банкны 1881 дугаараас /энгийн утасны тарифаар/, www.savingsbank.mn сайтаас авах боломжтой.