Төгсөгчдөд зориулсан теле хичээл заана

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Төгсөгчдөд зориулсан теле хичээл заана

БСШУЯ, ”Мишээл” групп хамтран “Боловсрол шинэчлэл-2010”үзэ­сэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр,  тус яамны Төрийн нарийн бич­гийн дарга Б.Мишигжав,  Ерөнхий боловсролын мэргэжлийн газрын дарга Д.Эрдэнэчимэг  нар оролцлоо. Үзэсгэлэнд төрийн болон хувийн өмчийн 50 гаруй  их, дээд сургууль сургуулиас гадна  мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд оролцож байна. Энэ онд ерөнхий боловсролын сургуулийг төгсөж буй төгсөгчдийг томоохон уул уурхай, болон бусад салбарт БСШУЯ-наас Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан сургаж, ажлын байраар хангах асуудалд хэрхэн хандаж байгаа талаар БСШУ-ын сайд  Ё. Отгонбаяраас тодрууллаа.

-Оюутолгойд тодорхой мэргэжилтэй хүмүүсийг ажил­луулах шаардлага тавьж байгаа. Энэ мэргэжилтнүүдийг богино хугацаанд  хэрхэн бэлтгэх вэ?

-Оюутолгой төслийн хувьд яамтай хамтран ойлголцох  санамж бичигт гарын үсэг зурахаар яриа хэлэлцээр хийж байна.Одоогийн байдлаар дөрвөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  төвийг сонгож аваад, зохих шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх ангиудыг шинээр нээн, сургалтанд хамруулах гэж байна. Ингэснээр  тухайн уул уурхай компаниудтай хийсэн гэрээний дагуу мэргэжилтэн нийлүүлнэ. Мөн шинээр хоёр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг барихаар төлөвлөж байна. Одоо байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг хөтөлбөрийг өөрчлөөд Оюу толгойд ажиллах хүчийг шууд бэлтгэж гаргана .

– Зарим нэг салбарт  боловсон хүчин дутагдалтай байна.  Тухайн салбарын боловсон хүч­нийг бэлтгэхэд  ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

– Манай яамнаас  хоёр салбарт хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийж байна. Энэ судалгааг дуусахаар их, дээд сургуулиудын олгож байгаа мэргэжилд квот тогтооно. Цаашид төрөөс төрийн, хувийн их дээд сургууль, мөн мэргэжил сургалтын төвүүдэд санхүүгийн тусламж үзүүлэх зарчмыг барина. Сургуулийн чанараас хамаарч төрөөс дэмжлэг үзүүлэх асуудал яригдана.Тухайлвал  төгссөн хүмүүс нь  зургаан сарын дотор ажлын байртай болж байгаа үгүйг  харгалзан үзээд аль сургуулийг дэмжих үгүйг шийдэх болно.

-Монголд хичнээн их дээд сургууль үйл ажил­лагаа явуулж байгаа вэ?

-Одоогийн байдлаар 146 их дээд сургууль байгаа.  Харин долдугаар сарын 1-нээс 126 болгож цөөлнө гэв.
Сургуулийн өмнөх боловсрол хамгаас чухал байгаа энэ үед кано технологийн  туршилтын цэцэрлэг барьж байгаа бөгөөд хүүхдийн баярын өмнө ашиглалтанд оруулах гэнэ. Мөн боловсролын салбарт хийгдэж байгаа ажлын нэг нь  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн салбарыг агентлаг байгуулжээ. Мөн ирэх долоо хоногоос хаврын шалгалтанд зориулж теле хичээлийг зааж эхлэх эхлэх аж. Энэхүү теле хичээлийг шилдэг тэргүүний багш нар заах юм байна.
Тус үзэсгэлэн маш өргөн хүрээг хамарч байгаа нь харагдаж байлаа.  Учир нь жил бүрийн сургуулиа танилцуулах үзэсгэлэнд оролцдоггүй хүнд суртал гаргадаг хэмээн шүүмжлүүлдэг МУИС, ШУТИС, ХААИС, оролцож сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулгыг өгч байлаа. Энэ жилийн хувьд МУИС-ийн босго оноо салбар сургууль бүртээ өөр байгаа бол, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийнх 800 байна. Харин МУБИС босго оноогоо одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж