“Standard & Poor’s” Италийн зээлийн чансааг бууруулав

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Standard & Poor’s” Италийн зээлийн чансааг бууруулав

Standard & Poor’s агентлаг Италийн бие даасан зээлийн чансааг A+ -гаас A хүртэл буулган “сөрөг” гэсэн дүгнэлт өгчээ. Чансааг ийнхүү бууруулснаа “Италийн эдийн засгийн өсөлт сул байгаа” гэж агентлаг тайлбарлав. Эрх баригч эвсэл сул Засгийн газар ба парламентын сөргөлдөөн зэрэг нь гадаад, дотоодын макро эдийн засгийн асуудалд цаг алдахгүй арга хэмжээ авахад хүргэхгүй талтайг “Standard & Poor’s” онцолжээ.

Чансааг бууруулахын зэрэгцээ Италийн эдийн засгийг өсөлтийг “Standard & Poor’s”  тэмдэглэв. Италийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2011-2014 онд 0,7 хувьтай байх гэнэ. Гадаадын нийт өрийн хэмжээгээр Итали Европын холбоонд хоёрдугаар байранд байгаа бөгөөд ДНБ-ний 120 хувьтай тэнцэж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж