Туркийн заналхийллыг үл тоомсорлон далайд өрөмдлөгөө эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Туркийн заналхийллыг үл тоомсорлон далайд өрөмдлөгөө эхэлжээ

Кипр улс арлын өмнө хэсгийн Газар дундын тэнгисийн хуурай газрын үргэлжлэлд хэсэгт өрөмдлөг хийж эхэлжээ. Турк үүнийг хууль бус гэж үзэж байгаа ч Кипр байгалийн хийн хайгуул хийх шийдвэрээсээ буцсангүй.

Киприйн Засгийн газраас зөвшөөрөл авсан Америкийн “Noble Energy” компани 80 метрийн гүнд өрөмдлөгийн цооног гаргасан байна. Өмнө нь Турк энэ бүсэд геологийн хайгуулаа зогсоохыг шаардсан, эс тэгвээс аралд цэргийн хөлөг онцоц илгээнэ гэж байсан байлаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж