Алс Дорнод тэмээтэй болов

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Алс Дорнод тэмээтэй болов

Оросын Алс Дорнодын Уссури районы Воздвиженка тосгонд саяхан Монголоос хоёр тэмээ авчирчээ. Тосгоны фермийн эзэн тэмээтэй болохын тулд Монголд сар шахуу амьдарч тэмээ маллах арга барилд сурсан гэнэ.

Келли, Кэмел гэсэн нэр өгсөн хоёр тэмээ ногоон навчинд дуртай гэнэ. Тэд нутагтаа бараг зэрлэгшсэн учир бугуйлаар барьсан гэж эзэн нь ярив. Ильхам Ширинов гэдэг хүн тэднийг гурван сарын өмнө авчирсан аж. Тэрээр гурван тэмээг тус бүрийг нь 100 мянган рублиэр худалдан авсан бөгөөд нэгийг нь нүүдлийн циркт өгчээ. Буур ингэ хоёр одоо шинэ нутагтаа дасч овьёос иддэг болсон ба жин нь нэмэгдэж байна. Бас модны навч, холтост дуртай гэнэ.

Келли гэх цагаан ингэ нь ховор үүлдрийнх учир үүнийг авчрахад арваад бичиг баримт хэрэгтэй байсан аж. Одоогоор тэднийг хашин аргамжиж байна. Тэмээг сонирхохоор ирсэн хүмүүс рүү тургиагүй хэмээн эзэн нь ярьжээ. Сарын дараа тэдний бөх босч, ноос нь гялалзана гэж тэрээр яриад ирэх жил дахин дөрвөн тэмээ авчирна гэжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж