Тимошенког чөлөөлөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Тимошенког чөлөөлөхийг шаардав

“Батькивщина” гэх сөрөг хүчний жи­гүүрийнхэн хо­риг­­дож байгаа экс-ерөнхий сайд Юлия Тимошенко ба Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко нарыг чөлөөлөхийг шаардав. “Бид захидал бэлтгэн гарын үсгээ зурсан. Захидалд парламентын бусад жигүүрүүдийн лидерүүд гарын үсэг зурсан байгаа. Бид шүүх ажиллагааг явуулж байгаа шүүгчдэд хандан гадагш явахгүй байх саатуулах шийтгэлийг цуцлахыг хүссэн хүсэлттэй захидлаа танд хүргүүлж байна” хэмээн “БЮТ-Батькивщина” жигүүрийн Зөвлөлдөх  зөвлөлийн тэргүүн  Иван Кириленко Дээд радын скиперт захидлыг дамжуулахдаа хэлсэн байна. Тэднийг сулласан ч улс орноо орхих хүсэлгүй байгаа учраас биеийн эрүүл мэндийн байдлыг нь сувилуулахын тулд Урьдчилан хорих төвөөс суллах хэрэгтэй хэмээн Кириленко мэдэгдэв. Тимошенко, Луценко нар эрүүл мэндийн байдал нь муудаж байгааг нэг биш удаа мэдэгдэж байсан ба түүнийг нь омбудсмен Нина Карпачева мөн батласан. Экс ерөнхий сайдыг Оростой байгалийн хий нийлүүлэлтийн гэрээг байгуулахдаа улсад ихээхэн хохирол учруулсан гээд наймдугаар сарын 5-нд баривчлан хорьж шүүж байгаа юм. Луценког ДХЯ-нд хууль бусаар хүмүүсийг ажилд авсан, байр сууц олгосон, жолоочийнхоо тэтгэврийг нь нэмсэн зэргээр 125 мянган ам.долларын хохирол улсад учруулсан хэмээн өнгөрсөн оны сүүлчээс хорин шүүж байгаа юм. Тимошенко нь “Батькивщина” намыг толгойлдог, Луценко нь “Народная самооборона” намын лидер юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж