
-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд орох хүүхдүүд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
– Сургууль бүр адилгүй жишээ нь барилгын коллежийн босго оноо 500. Харин техник технологийн коллеж, Үйлдвэрлэл урлалын сургууль, Төмөр замын мэргэжлийн үйлдвэрлэл сургалтын төвд элсэн ороход бүрэн дунд болон суурь боловсролын үнэлгээний дундаж нь 90 хувь буюу түүнээс дээш үнэлгээтэй сурагчид ордог.Ажил олгогчдын болон хөдөлмөр эрхлэлтийн албадын гэрээ захилгатай хүүхдүүдийг элсүүлэх жишээтэй. Энэ жил мэргэжил боловсролын сургуулиудын хувьд нилээд хариуцлагатай бөгөөд шийдвэрлэх жил. Учир нь агентлаг байгуулагдаад хэдхэн хоноод байна. Мөн Мянганы сорилтын сангийн туслалцаа хэрэгжээд жил гаруй болж байна. Ажил олгогчдоос сургалт үйлдвэрэлийн төвүүдэд их хандах болсон. Тиймээс энэхүү боломжийг мэргэжлийн сургуулиуд сайн ашиглах хэрэгтэй. Энэ жил оюу толгой төсөлтэй холбогдуулаад уул уурхайн шинэ ангиуд нэлээн нэмэгдэж байна. Мөн зам, барилгын чиглэлийн анги нэмэгдсэн. Зарим сургуулиуд техникийн коллеж болон өргөжинө. 2010онд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьд шинэчлэлийн жил болно.
-Одоогоор ямар ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа вэ?
-2009-2010 оны хичээлийн жилийн байдлаар 110 төрлийн мэргэжлээр 45 мянган хүүхэд сурч байна. Одоогоор хувийн болон төрийн нийлээд 62 мэргэжил сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулдаг.Цаашид мэргэжил сургалтын төвүүдийн тоо нь өсөхгүй ч чанар нь сайжирна. Сурах хүүхдийн тоог хөөцөлдөхөөс гадна сургалтын чанар, мэргэжлийн сонголтонд анхаарах хэрэгтэй байна. Өмнө нь оёдол, засвар өргөн мэргэжилээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан бол одоо илүү нарийн автомажсан нарийн тоног төхөөрөмжийг ажиллуулж чаддаг мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байна.Монголын ажил олгогч нарт хандаж хэлэхэд монголд ажилах боловсон хүчин байхгүй гэх шалтаг хэлээд Хятад болон гадны ажилчдыг ажлын байраар хангах нь элбэг.Тиймээс шинээр төгч байгаа боловсон хүчнээ дэмжиж ажилалхыг хүсч байнаа.
– Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ?
-Энэ сургуульд хүүхдүүдийг татах нэг том хөшүүрэг нь сар бүр өгдөг 45 мянган төгрөг. Энэ мөнгө хүүхдүүдийн сурах боломжийг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлдөг. Сүүлийн үед Мянганы сорилтын сангын дэмжлэгтэйгээр сургуулиудын орчны шинэчлэл маш сайн хийгдэж байна. Одоогоор 21 аймагт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн ажиллаж байна
ц.ЭРДЭНЭ