150 ажлын байр шинээр нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

150 ажлын байр шинээр нэмлээ

Хөвсгөл аймагт жижиг, дунд үйлдвэрийн салбарт олгож буй хөнгөлөлттэй зээлийг сум хөгжүүлэх сангаас 212 иргэн аж ахуй нэгжид олгосноор 150 ажлын байр шинээр нэмэгдэн 486 ажлын байр хадгалагдаж үлджээ.

Тус зээлийг үйлдвэр хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйлдвэр хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу сум өөрийн орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийн чиглэлийн дагуу журам боловсруулан олгожээ. Одоогоор тус аймагт Хатгал тосгоноос бусад 23 суманд хуваарилагдсан 1620.0 сая төгрөгөөс 1469.0 сая төгрөгийг олгон 151.0 сая төгрөгийг олгоогүй байна. Энэ нь хөдөө сумдын иргэд өөрсдийн өмч хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй, барьцаа хөрөнгө нь шаардагдах журманд хүрэхгүй байгаагаас хугацаа алдаж, Мөрөн суманд 80 сая, Арбулагт таван сая, Хатгал, Алаг-Эрдэнэ суманд 31 сая, Галт суманд 11 сая, Цагааннуур 20 сая, Цагаан-Уул суманд дөрвөн сая төгрөгийн зээл олголт удааширч байгаа гэнэ. Үлдсэн зээлийг энэ сард бүрэн олгож дуусахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж