Виктория бяцхан охиноо хөхөөр хооллодог

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Виктория бяцхан охиноо хөхөөр хооллодог

Хүслэн болсон анхны охиноо өлгийдөн авсан fashionista Виктория Бэкхэм охин үрээ хөхөөр хооллож байгаа гэнэ. Дөрвөн ч хүүхдийн ээж болсон тэрбээр Бруклин, Ромео, Круз гэх нэртэй гурван хүүгээ өөрөө тээж төрүүлсэн ч хөхний сүү орлуулагчаар угжиж өсгөсөн. Харин энхрий бяцхан охиноо төрүүлээд байгаль эхийн заяасан эх хүний үүргээ биелүүлэхээр шийдэж, Харпер охиноо хөхөөр хооллож байгаа ажээ.

Дэлхийн хэмжээний супер одод бие галбираа гуалиг сайхнаар нь байлгана гэдэг нэг ёсны “толгойны өвчин” нь байдаг. Тиймдээ ч хүүхэд төрүүлэхээс “айсан” одод тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болдог. Харин Викториягийн хувьд дөрвөн хүүхдээ өөрөө тээж төрүүлсэн төдийгүй энэ удаад энхрий, бяцхан охиноо хөхөөр хооллохоор шийдсэн нь олны талархлыг хүлээжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж