Засгийн газрын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаантай

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэхээр товлогджээ. Бусад өдрүүдтэй харьцуулахад энэ удаад арав хүрэхгүй шахам асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. Тодруулбал, Элчин сайдын яам шинээр нээн ажиллуулах тухай, Байгаль орчны шинэчлэлийн стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг асуудал багтаж байна. Мөн  Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн тухай,  Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон түүний хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрийн тухай, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг авч хэлэлцэх юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж