Аман хуурын иж бүрэн бүтээл гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Аман хуурын иж бүрэн бүтээл гарчээ

Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд аман хуур хөгжим нь авсаархан, тоглож сурахад амархан, эрүүл мэндэд тустай, бие даан суралцах аргыг эзэмшүүлдэг зэрэг олон давуу талтай. Тиймээс хүүхдийн хамгийн их сонирхдог хөгжмийн зэмсэг гэсэн тодотголыг аваад байгаа аж. Тиймээс “Монсудар” хэвлэлийн газрын хөгжмийн редакциас Монголд анх удаа “Миний аман хуурын ном” хэмээх сурах бичиг, хөгжмийн зэмсэг, сонсох цомог бүхий иж бүрэн бүтээлийг эрхлэн гаргаад байна.  

Хөгжмийн боловсрол нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөг үзүүлдэг. Хөгжим тоглож сурах нь тэвчээртэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаг, тууштай, аливаа зүйлд төгс гүйцэтгэлтэй ханддаг зэрэг дадал зуршлыг бий болгодог байна.  Энэхүү бүтээл нь бүх насны хүмүүс бие даан сурах боломжтойггоос гадна уушигны өвчтэй хүмүүст ач тустай гэнэ. Сонирхуулахад Европт уушигны өвчтэй хүмүүсийг аман хуур хөгжмөөр эмчилдэг байна. Имйд “Монсудар” хэвлэлийн газраас утааны эсрэг, хүүхэд багачуудын уушигны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү номыг гаргаж байгаа юм. Уг номын заавар нь тун энгийн бичигдсэн тул маш ойлгомжтой. Заавал хөгжмийн багш болон хөгжмийн мэдлэгтэй хүнээр заалгах шаардлагагүй 4,5,6,7 гэсэн тоог мэддэг хүн бүр тоглож чадна гэнэ. Мөн номонд байгаа дуунууд цомогт бичигдсэн тул сонсоод хамт тоглох боломжтой ажээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж