цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 3 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд Хангайн уулархаг нутгаар, 25-нд баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 4-9 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангийн тал нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Ус цаг уурын хүрээлэн