О.Гүндэгмаа тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа тавдугаар байрт шалгарлаа

Польшийн Вроцлав хотноо “Дэлхийн цом”-ын финалын тэмцээнд дэлхийн шилдгүүдийн хамт өрсөлдсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тавдугаар байрт шалгарлаа. Тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн урт буу /хэвтээ байрлалаас/, 50 метрийн спорт гар буу болон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалаар эхэлсэн ба О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд онч мэргэнээ сорьсон юм. Дэлхийн аварга, “Дэлхийн цом”-ын финалын тэмцээний өнгөрсөн жилийн аваргаас гадна энэ жил болсон “Дэлхийн цом”-ын цувралуудад амжилттай оролцсон шилдэг найман мэргэн бууч гээд нийт 10 тамирчин “Дэлхийн цом”-ын финалд өрсөлдсөн юм. Урьдчилсан дасгалд О.Гүндэгмаа 581 (96, 99, 97, 97, 100, 99) оноо авснаар дөрөвдүгээр байрт бичигдэж, шигшээ буудлагад шалгарсан. Улмаар шигшээ буудлагад 202,9 оноо авснаар нийлбэр 783,9 оноогоор тавдугаар байрт бичигдлээ. Энэ дасгалд Чехийн тамирчин Ленка Марушкова 790,4 оноогоор аваргалсан бол Гүржийн Нино Салуквазе /787,8/, Хятадын Чень Ин /786,9/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж