БНСУ-д ажиллах хүчин илгээх гэрээний дагуу энэ жил 9957 хүн Өмнөд Солонгост ажиллахаар бүртгүүлснээс 8326 хүн иргэн есдүгээр сарын 3,4-нд болсон солонгос хэлний шалгалтад хамрагдсан билээ. Эдгээр иргэдээс 5154 нь хэлний шалгалтад тэнцсэн талаар өнөөдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.
Гэрээний дагуу 3000 ажилчин Өмнөд Солонгост ажиллах эрхтэй болох ёстой ч хэлний шалгалтад тэнцсэн эдгээр иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тэнцвэл бүгдийг нь БНСУ-д гэрээгээр ажиллуулах боломжтойг тус яам онцолж байна.
Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг www.hudulmur.mn сайтаас үзнэ үү
Ш.Чимэг