Гимнастикийн холбооны тамирчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Гимнастикийн холбооны тамирчидтай уулзав

Лондонгийн олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 09 дүгээр  сарын 20-ний өдөр Монголын гимнастикийн холбооны баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.     

Хүүхдийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх,  тэр дундаа бүх спортын суурь болсон гимнастикийг дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн хэлээд сүүлийн үед энэ төрлөөр манай тамирчид өндөр амжилт гаргаж байгаад баяртай байна гэв. Манай тамирчид өмнө гаргасан амжилтаа улам бататгаж, ирэх сард Япон Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.  2012 оны Лондонгийн олимпод оролцох эрхийн төлөөх энэ тэмцээнд 91 орны 500 гаруй тамирчин өрсөлдөх юм. Манай улсаас Олон Улсын хэмжээний мастер Г.Эрдэнэболд, Спортын мастер М.Энх-Мөнх, Б.Ичинхорлоо нар оролцох юм байна.

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж