О.Гүндэгмаа 581 оноо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа 581 оноо авлаа

Польшийн Вроцлав хотноо “Дэлхийн цом”-ын финалын тэмцээнд онч мэргэнээ сорьж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Алтай констракшн” компанийн тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан дасгалд буудаж, 581 (96, 99, 97, 97, 100, 99) оноо авснаар дөрөвдүгээр байрт бичигдлээ. Урьдчилсан буудлагын дараах байдлаар Чехийн тамирчин Ленка Марюшкова 588 оноотой тэргүүлж, Болгарын Мария Гроздева, Гүржийн Нино Салуквазе нар удаалж байна. Шигшээ буудлага Монголын цагаар 19.00 цагаас эхлэх ба манай тамирчин шигшээд амжилттай буудвал медалийн тавцанд гарах боломжтой юм.


Урьдчилсан дасгалын дүнг хүргэе.

  1. Ленка Марушкова /Чех/ – 588
  2. Мария Гроздева /Болгар/ – 583
  3. Нино Салуквазе /Гүрж/ – 582
  4. О.Гүндэгмаа /Монгол/ – 581
  5. Кира Климова /ОХУ/ – 581
  6. Чень Ин /Хятад/ – 580
  7. Антоанета Бонева /Болгар/ – 579
  8. Олена Костевич /Украйн/ – 576
  9. Юань Жин /Хятад/ – 568
  10. Рахи Сарнобат /Энэтхэг/ – 560

Видеог ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж