Туул голд Минж нутагшуулах талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Туул голд Минж нутагшуулах талаар хэлэлцэнэ

Сэлэнгэ мөрний савд багтах Туул голын экосистемийг сэргээх хүрээнд минж нутагшуулах ажил эхлэхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын талаар мэргэжилтэн, судлаач, бодлого боловсруулагчдыг хамруулсан хэлэлцүүлэг маргааш Хангарьд ордны 14 давхрын А танхимд 14:00 цагт эхлэх юм байна. Хэлэлцүүлгийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нээнэ.  “Эко системд минжний гүйцэтгэх үүрэг” сэдвээр МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийн Амьтан судлалын тэнхимийн багш, доктор С.Шар, “Туул голд минж нутагшуулах боломж” сэдвээр МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийн Амьтан судлалын тэнхимийн багш, доктор Р.Самъяа нар тус  тус илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж