“Мөрөөдлийн баг” төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн баг” төсөл хэрэгжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд  С.Батболдын санаачилсан Монголын спорт хөгжил сангаас хэрэгжүүлж буй  “Эрүүл Монгол хүүхэд”  хөтөлбөрийн  “Мөрөөдлийн баг”  төсөл  10-18 насны  ЕБС-ын   сурагчдын дунд хэрэгжих гэж байна. Саяхан Монгол улсад  айлчилсан   NBA-ын супер од  “Супермэн” хочит  Двайт Ховард  тус төслийн нээлтэд оролцоод буцсан.  Ерөнхий сайд  С.Батболд-ын ивээл дор явагдах тус сагсан бөмбөгийн тэмцээн  Монгол улсын хэмжээнд  12 хүртэлх, 12-15,15-18 гэсэн насны ангиллаар  дөрвөн үе шаттайгаар 264 мянган сурагчдын дунд  болох бөгөөд  төсөл  хэрэгжүүлэгчээр  “TLG13” ТББ ажиллах юм. 

“Эрүүл Монгол хүүхэд сагсан бөмбөгөөр дэлхийд” гэсэн  зорилготой “Мөрөөдлийн баг” төсөл  нь Монгол улсын хэмжээнд аймаг сум, дүүргийн “Мөрөөдлийн баг”-ийг  шалгаруулж,  нас насны  улсын шигшээ багийг бүрдүүлж эх орноо төлөөлүүлэн  олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулах юм байна.  Улмаар Монголын сагсан бөмбөгийн спортыг  олон улсын төвшинд хүргэхэд чиглэгдэх ажээ. Тэмцээний I шат  ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн I улирлын амралтаар буюу  2011 оны аравдугаар сарын 31-нээс  арваннэгдүгээр сарын 11 хүртэлх хугацаанд болох  бөгөөд энэ хооронд ЕБС бүр  сургуулийнхаа аваргыг шалгаруулна. Улмаар сургууль бүр  нас, насны шигшээ багаа бүрдүүлж  тэмцээний   II үе шатад оролцоно. Тэмцээний II  шатад  аймаг,  сум, дүүргийн  аварга шалгаруулах тэмцээн явагдах ба аймаг сум дүүргээс нас насны ангилалдаа аварга болсон   эрэгтэй, эмэгтэй багууд  тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой болох юм.   Тухайлбал, сумын аварга болсон баг бүх сумын аваргын төлөө тоглох бол дүүргийн аварга болсон баг хотын аваргын төлөө тоглох эрхтэй болно.  Харин аймгийн аварга баг бүх аймгуудын аваргад тоглох юм. Хугацааны хувьд   ЕБС-ийн хоёрдугаар  улирлын амралтаар буюу  нэгдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдах бол  тэмцээний III шат  аймаг, сум,  хот,  хувийн хэвшил,  клубууд  нас насны ангилалд тус бүр эрэгтэй эмэгтэй эхний гурван  байрыг шалгаруулна.  Тэмцээний III  шат  ЕБС-ийн гуравдугаар  улирлын амралтаар буюу гуравдугаар сарын 26-наас  дөрөвдүгээр сарын 6-ны хооронд зохион  байгуулагдах юм.  Харин  “Мөрөөдлийн баг”  тэмцээний   IV үе шатад сум, хот, аймаг, клуб, хувийн хэвшлийн нас насны ангилалд  тэргүүлсэн эрэгтэй,  эмэгтэй тус бүр 90  багийн 1350 өсвөрийн тамирчин  улсын аваргын төлөө тоглоно.  Хугацааны хувьд 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс тавдугаар сарын 12-ны хооронд зохион байгуулагдах юм байна. Тус тэмцээнээс шалгаран гарсан багуудыг  олимпийн аварга Сергей Беловын нэрэмжит “КЭС Баскетбол” тэмцээнд оруулахаас гадна  сагсан бөмбөг өндөр хөгжсөн  АНУ-д аялуулан үе тэнгийн  хүүхдүүдтэй уулзалт тоглолт зохион байгуулах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж