16 настай охины бахдам ялалт

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

16 настай охины бахдам ялалт

АНУ-ын Албама мужид өнгөрөгч амралтын өдрөөр эмэгтэйчүүдийн гольфийн PGA ангилалд багтах Навистарын цомын тэмцээн боллоо. 2007 оноос хойш зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний шагнал нь 1,3 сая ам.долларт хүрсэн. Эхний гурван өдрийн дараах байдлаар тэмцээнийг Америкийн 16 настай гольфчин охин Лекси Томпсон тэргүүлж байсан. Энэ тэргүүллээ сүүлийн шатанд ч хадгалж гайхалтай цохилтуудыг хийсний дүнд  тэрбээр нийт 271 цохилт хийж, хасах 17 пар цуглуулсан. Энэ үзүүлэлт нь Америкийн 16 настай гольфчин охинд Навистарын цом авчирсан юм. Өмнө нь 1952 онд PGA цуврал ангиллын Сарастогийн нээлттэй тэмцээнд Марлин Хагги 18 настай байхдаа  түрүүлснээр хамгийн залуу аварга хэмээн цоллуулж байжээ.

Өрсөлдөөн дүүрэн өрнөсөн Навистарын цомын тэмцээний хоёрдугаар байрт мөн л Америкийн голфчин Тиффани Жо шалгарчээ. Тэрбээр нийт 276 цохилт хийж, хасах 12 пар цуглуулсан. Харин гуравдугаар байрт Английн гольфчин Анжела Стэнфорд орсон байна. Тэрбээр нийт 277 цохилт хийн, хасах 11 пар цуглуулжээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж