Грект татвар нэмснийг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Грект татвар нэмснийг эсэргүүцлээ

Грекийн парламентын ордны өмнө хэдэн мянган хүн жагсаж, үл хөдлөх хөрөнгийн онцгой татварыг нэмснийг эсэргүүцэв. Грекийн эрх баригчид татвараа ахиухан төлөх нь үндэсний эрх ашгийг хүндэтгэсэн үүрэг гэжээ. Гэтэл жагсаалд оролцогчид хүлээн зөвшөөрсөнгүй. Шийдвэрээ эргэж харахгүй бол ийм татварыг төлөхгүй гэдгээ жагсагчид төр, засагтаа мэдэгдсэн байна. Засгийн газар Европын холбоо, Олон улсын валютын сангаас хэдэн тэрбумын зээл авах тухай хэлэлцэж байгаа үед ард түмэн бухимдан жагссан нь муу үзүүлэлт болно гэж эрх баригчид болгоомжилж байгаа аж. Өмнө нь Грекийн хэвлэл мэдээллээр Европын холбоо, Олон улсын валютын сан, Европын төв банкнаас тус улсад дэмжлэг үзүүлэх тухай захидлыг нийтэлжээ.

Уг захидалд төсвийн байгууллагуудын зардлыг багасгах, мазутын түлшний татварыг нэмэгдүүлэх, телевизийн зарим станцын үйл ажиллагааг зогсоох тухай санал дэвшүүлжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж