Бермудын аралтай тэнцэхүйц том нисэх буудал барина

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Бермудын аралтай тэнцэхүйц том нисэх буудал барина

Нисэх онгоцны буудал мэдээж том бас зай талбай томтой байх ёстой. Гэхдээ бүхэл бүтэн арлын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний нисэх буудал гэхээр ямар сонсогдож байна? Тэгвэл манай урд хөршийн нийслэл Бээжин хотноо Атлантын далайд орших Бермудын арлын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний талбайд олон улсын нисэх онгоцны буудал барих гэж байна. 2015 он гэхэд ашиглалтад орох тус нисэх буудал 54 кв.км талбайг хамрах ба онгоц нисэх, буух есөн зурвас замтай, жилдээ 120-200 сая зорчигчийг хүлээн авах хүчин чадалтай байх гэнэ. Бээжин хотоос баруун өмнөд зүгт 50 км-ийн зайд баригдах Дасинь нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэх зорчигчдын тав тухыг бодолцож, Бээжин хот болоо нисэх буудал хоёрыг холбосон өндөр хурдны галт тэрэгт явах төмөр замыг мөн барих гэнэ. Ашиглалтад ормогц дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал гэх статусыг “автоматаар” хүртэх тус нисэх буудал тун удахгүй дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй нь ч болох талтай.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж