
Хорт хавдрын эс нь ДНХ-д нь байрлах теломер хэмээх хамгаалагч хромосомыг хамгаалах тусгай бүтэцтэй байдаг бол энгийн эсүүдийнх харин багасаж, үхдэг аж. Уг хромосом үхнэ гэдэг нь эс үхэж буйтай утга нэг юм. Эрдэмтэд хавдрын эсийн бүтцийг судалж, зохион байгуулалтыг нь мэдсэнээр теломер хромосомтой нь “тулж ажиллах” гэнэ. Тодруулбал, хорт хавдрын “мөнх насалдаг” нууцад нэвтэрч, устгах тактик боловсруулснаар энгийн эсүүдтэй адил болгох юм байна.