Дорнод аймгийн
санхүү, төрийн сангийн хэлтэс есдүгээр сарын
9-16-нд орон нутгийн нөөц санд 10 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Үүнд, тус
аймгийн Засаг даргын гаргасан гурван захирамжийн дагуу 6,2 сая төгрөгийг
зарцуулжээ. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтанд
44,1 сая, улсын төсвийн хөрөнгө оруулалтанд 96,2 сая төгрөг олгосон
байна. “Бор-Өндөр хөгжил” Орон нутгийн өөрөө удирдах газрын удирдах зөвлөлийг баталж,
хөрөнгийг шилжүүлсэн тогтоол гарч, удирдах зөвлөлийн анхны
хурлыг хийжээ. Дорнод аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэст “Бэрх” ХК нүүрсний үнийг нэмэгдүүлэх санал ирүүлсэнтэй
холбогдуулж аймгийн төвд
дулаан түгээх үйл ажиллагаа явуулж байгаа зуухнуудын халаалтын нэгжийн үнийг хянаж
байгаа аж. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр Баянмөнх сумын
нутагт Хэрлэн гол дээр баригдах бетон гүүрийн зураг төсвийн ажлын гүйцэтгэгчийг
сонгон шалгаруулах тендерийг зарлажээ. Тус хэлтэс Бор-Өндөр хотын 469 айлын орон сууцыг хувьчлах аймгийн товчоог
ИТХ-аар батлуулахаар бэлэн болгосон байна.