7 сарын 1-ний хэргийг прокурор хянана

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

7 сарын 1-ний хэргийг прокурор хянана

2008 оны долдугаар сарын 1-ний өдөр таван хүний амь нас хохирсон хэрэгт тухайн үед ЦЕГ дарга асан хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын албаны дарга хурандаа Ш.Батсүх нарыг холбогдуулан шалгаж өнгөрсөн оны хоёрдугаар сард Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтын дагуу хэрэгсэхгүй болгосон . Гэвч хохирогчдын гэр бүлээс Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт  хүсэлт тавьсны дагуу  хэргийг  өнгөрөгч онын арваннэгдүгээр сард сэргээн шалгаж эхэлсэн юм. Үүнээс хойш хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд арван сар шалгасны эцэст өнгөрөгч долоо хоногт нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Одоогоор хэргийн мөрдөнм байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэрэгт хяналтын прокурор Энхбат хяналт тавьж байна. Эх сурвалжийн мэдээллээр хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүн нэмж шалгаж байгаа учир мөрдөн байцаалт удааширч байгаа аж. Цаашид хэдий хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэх нь тодорхойгүй  байна.

Цагдаагийн удирдлагуудад  холбогдох Албан тушаалаа урвуулан ашигласны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг 2009 оны хоёрдугаар сард  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож байв. Тухайн үед хэрэгсэхгүй  болгосон үндэслэлээ “Хэний буудсан суманд хэн оногдсон нь тогтоогдоогүй хэмээн тайлбарлаж байжээ. Үүнээс хойш хохирогчдын ар гэрийнхэн нийслэлийн Прокурорын газарт хоёр удаа хүсэлт  өгсөн ч  уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбар өгч байжээ. Дараа нь Улсын Ерөнхий прокурорт гурван удаа хүсэлт гаргасан  ч өнгөрсөн оны зургадугаар сард   “Доод шатны прокурорын гаргасан тайлбар хуульд нийцсэн байна” гэж үзсэн тухай албан бичиг ирүүлсэн байна. Ингээд  өнгөрсөн оны  наймдугаар сард дахин хүсэлт гаргаж, хэргийг сэргээн шалгах болсон юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж