Утас цэнэглэгч хэрэггүй болох нь ээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Утас цэнэглэгч хэрэггүй болох нь ээ

Францын “European Telco Orange” компани гар утас цэнэглэдэг гутал бүтээжээ. Уг бүтээлийн загварыг Дэв Пэйн гаргасан бөгөөд гуталд цахилгаан дамжуулах хоёр суваг суулгасан аж. Хөлөөс ялгарах дулаан эхний дамжуулагчид хүрч, нөгөө нь халуун илчийг хөргөснөөр цахилгаан үүсэх гэнэ. Ингэснээр биедээ авч яваа утас цэнэглэгдэх юм байна.

Гутлыг 12 цагийн турш өмсөхөд, утас нэг цаг хэрэглэх хэмжээнд цэнэглэгдэнэ. Олон талын ашигтай уг гутал 120 доллар юм.

Б.Оюутан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж