
Агаар мандал дахь илүүдэл нүүрсхүчлийн хийг түлш болгон хувиргах технологи боловсруулсан тухай Popular mechanics сайт мэдээллээ. Нарны энергийг ашиглан, нүүрсхүчлийн хийг нүүрстөрөгч, усыг устөрөгч болгон хувиргадаг төхөөрөмжийг CR5 хэмээжээ. Төхөөрөмж нь хоёр хэсгээс бүрддэг. Нар руу харуулан, байрлуулах толь бүхий эхний хэсэг нь нүүрсхүчлийн хийг 1500 хэм хүртэл халаана. Үүний тусламжтайгаар бодисыг идэвхжүүлж, хүчил төрөгч болгон хувиргах юм. Хоёр дахь хэсэгт дахин халаах ажиллагаа явагдаж, нүүрст өрөгч үйлдвэрлэх бөгөөд эцсийн бүтээгдэхүүнийг түлш боловсруулдаг үйлдвэр үүд бэлэн болгох юм байна.
Эл аргаар гарган авсан түлшийг бүх төрлийн цахилгаан хэрэгсэлд хэрэглэж болох бөгөөд хямд өртөгтэйгээс гадна байгальд ээлтэй байхаараа давуу талтай гэж Америкийн Сандиагийн үндэсний лабораторийн эрдэмтэд мэдээлжээ.
Түлш үйлдвэрлэх CR5 төхөөрөмжийг тус лабораторийн судлаач Рич Дайвер 2009 онд зохион бүтээжээ.