Шударга хүмүүс юу ч хийхгүй бол чөтгөр л ялдаг

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Шударга хүмүүс юу ч хийхгүй бол чөтгөр л ялдаг

Дэлхийн өнцөг булан бүрт өлсгөлөн зовлонгоор дүүрэн, өвчин шанлалдаа баригдсан, эрх чөлөөгөө боогдуулсан олон сая хүн бий. Эдгээр хүмүүс өөрсдийгөө өрөвдүүлж, хооллуулж, тэтгүүлэхийг хэзээ ч хүсдэггүй харин боломж олгооч, гишгэх газрыг минь чөлөөлж өгөөч гэж л хэлдэг. Хувь заяагаар маш олон хүн хэзээ ч сайхан амьдралыг үзэлгүй энэ биеийг үддэг. Магадгүй зарим хэсэг нь зовлон шанлалаа өөрт нь олгосон аз жаргал мэт эмгэнэлтэйгээр эндүүрч ойлгодог байх. Юуны учир миний бичвэр энэ мэт эхлэж байгааг хэн ч гадарлаагүй байх.  Надын ганцхан хүсэл биелэх юм бол би утга учиргүй зовлон шанлал энэ дэлхийг орхин одоосой гэж хүсэх байсан. Харамсалтай нь зовлон бүхэнд шалтгаан байдгийн үрээр үй олон хүн хорвоог харанхуй мэт төсөөлж бүх насаа өнгөрөөж байна. Хүн төрлхтөн өөрийн амьдрал цэгцрэх тусам бусдын амьдралыг уландаа гишгэж байдаг аугаа хэргийг бүтээдэг хэрнээ өчүүхэн дорд ухамсанртай дэлхийн эзэд юм даа. Хар тамхи согтууруулах ундаа зарж бусдын ходоодоор бусдын амьдралыг бушинуулж байна. Өөрийн хүсэл тачаалыг хангахын тулд бусдын үйлдлээр бусдын биеийг бузарлаж байна. Өнөөдөр би ширээнийхээ ард суугаад өөрийн мэдэлгүй бурхан чөтгөрийн талаар бичиж байна. Бодит амьдрал дээрхи бурхан чөтгөрийг бичиж байна.

Зовлон зүдгүүрийн үүр уурхайг уудлаад мэдээж дуусахгүй. Харин энэ бүхнийг хэн бий болгож эцэст нь хэн хохирч хэн завшив? Гэдгийг судлавал илүү амар байх буй. Эртний уламжлал сөхөн харвал энэ бидний цусанд энэрэнгүй зан чанар хавьгүй их урсаж байжээ. Бид эцэг эхээ хүндэтгэж, эн тэнцүү эрх чөлөөг эрхэмлэж, дайснаа ч хайрлах сэтгэлтэй хүмүүс юмсанж.
Тэгвэл бид өөрсдөөсөө асууя.

Бид улс орондоо болж байгаа ядуурал, шударга бус явдал, өлсгөлөн, энэ бүхний төлөө санаа зовж өөрийн өчүүхэн биеэ зовоох хэрэг байна уу? Үнэндээ бол бүх л хүмүүс “хохь чинь өөрөөсөө л болж зовж байгаа юм, өөрсдөө л зовлогоо үүр” гэж бодож байгаа. Ирээдүйд дуурсагдах түүхийн тодорхойлолтоор бол баатар гэж байхгүй болсон 21-р зууны харалган Монголын нийгэм. Энэ үеэс жаахан урагшлаад санацгаая. Дашбалбар, Зориг гэх мэт цөөхөн ч гэсэн олонтой тэнцэхүйц хүмүүс баатарлагаар тэмцэж байсан үе бий. Гэтэл одоо ард түмний амьдралыг алга урвуулах адил эмзэг болгосон “Чөтгөрүүд” улс орныг удирдан залж байна. Шударга хүн гурван сая хүрэхгүй Монголчууд дунд байхгүй гэдэгт би эргэлзэж байна. Шударга хүмүүс тэгээд хаана юу хийгээд явна вэ? Шударга хүмүүс юу ч хийхгүй бол чөтгөр л ялна. Магадгүй дэндүү их чөтгөртэй болсноос болж шударга хүмүүсийг барьж идээд байна уу?

Дээр дурдсан асуултын хариултанд эргэн оръё. Хүн өөрийнхөө зовлонг бүтээдэг гэж бүх бурханы сургаальд бичсэн байдаг. Энэ сургаалийг өнөө үед тохируулан өөрчилвөл “Хүний зовлонг өөр хэн нэгэн хүн бий болгодог” гэдэг логик батлагдах болно. Эрх мэдлээр, өнгө мөнгөөр, өөрийн асуудлаа шийдэхдээ ардаа байгаа хэдэн зуун хүний чухал зүйлсийг устгаж байдаг дарга нар байдаг. Мөнгө олж сайхан машин, сайн байр авахын тулд хүний наймаа хийж нэг хэсэг хүмүүсийн амьдралыг устгаж өөрийн өмхий үнэртэй гял цял амьдралыг босгож байгаа хүмүүс ч байна. Бусдын мөнгөөр машин авч унаад хэн нэгнийг дайрч амь насыг нь бүрэлгээд мөн л бусдын мөнгөөр хахууль өгч эрх чөлөөтөй алхдаг алуурчид бий. Энэ бүгдээр зовлон болгоны эзнийг тодорхойлж болохгүй ч гуйлгачидаас бусад хүний амьдралд тодорхойлж бол болно. Чөтгөр ихтэй нийгэмд чөтгөр шиг амьдрахаас өөр арга байхгүй гэж үү? Чөтгөр болсон хүмүүс өөрсдийгөө чөтгөр болсоныг мэддэггүй гэж үү?

Ц.Будгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж