Монголбанк бодлогын хүүгээ дахин нэмэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Монголбанк бодлогын хүүгээ дахин нэмэх ёстой гэв

Олон улсын валютын сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр дууссантай холбоотойгоор суурин төлөөлөгчийн газраа татах шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгдлээ.

Төлөөлөгчийн газраа татах болсон тухай Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал Стивэн Барнэт хэлэхдээ “Монгол Улс санхүү эдийн засгийн хямралаас гайхалтай хурдан сэргэж, чадлаа. Эрх баригчдын зүгээс зөв оновчтой шийдвэрүүдийг гаргаж ирсэн нь бас нөлөөлсөн. Нөгөө талаас нүүрсний үйлдвэрлэл өсч, уул уурхайн томоохон хоёр төслийг хэрэгжүүлэх гэж байгаа нь нийт иргэдийн хувьд хөгжил цэцэглэлтийг хүртэх боломжийг бүрдүүлж байна” гэлээ. Гэхдээ дэлхий дахинд эдийн засгийн хямрал дахин ирж болзошгүй байгаатай холбоотойгоор Монгол Улсын хувьд анхаарах асуудал нэлээдгүй болохыг санууллаа. Учир нь Монгол Улс гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ буурахад төсөвт нөлөөлнө. Нөгөөтэйгүүр, төр төсвийн урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх ёстой. Тэр дундаа төсвийн тодотгол хийх нь зохисгүй гэж үзэж байна. Мөн Монголбанк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн зөвлөмжийг Олон улсын валютын сангийн зүгээс өглөө

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж