Кристина Риччи тайзнаас айдаг байжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Кристина Риччи тайзнаас айдаг байжээ

Дөнгөж аравхан настайдаа Холливуудад хөл тавьж байсан жүжигчин Кристина Риччи кино ертөнцөд хамгийн даруухан хэрнээ сайн тоглогчдын нэг болж чадсан юм. “Пенелопа” киноны дүрээр үзэгчдийн танил болсон Кристина тайзан дээр гарахаас маш их айдаг байсан гэнэ. Тэрбээр “Манхэттен” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би жаахан байхдаа тайзан дээр гарах болгондоо айж түгшдэг байсан. Харин том болох тусмаа энэ айдсаас салж, илүү нээлттэй болсон” гэжээ. Харин Бродвейн театрын “Time Stands Still” жүжигт тоглох хүртэл тэрбээр хэн ч анзаараагүй жүжигчин байсан ажээ. Кристина онгоцны үйлчлэгч нарын тухай өгүүлдэг 1960-аад оны үеийн телевизийн цувралын шинэ хувилбарт тоглож байгаа юм байна. Продюсерүүд түүний дахин давтагдашгүй, өөрийн гэсэн ховор тоглолтыг өндрөөр үнэлдэг ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж