Автобусны шинэ чиглэлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Автобусны шинэ чиглэлтэй боллоо

Нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 23-наас эхлэн 16 автобус хоёр шинэ чиглэлээр үйлчилгээнд гарахаар болжээ. Тодруулбал, Бөмбөгөрөөр дайрч 100 айл, Сансар, Халдвартын эмнэлэг хүртэл, мөн Улиастайгаас Офицеруудын ордноор дайран 120 мянгат, ТЭЦ-3 чиглэлд том оврын автобус явуулна.

Хотын төвийн ачаалал ихтэй замуудаар, тухайлбал, Баруун дөрвөн замын уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэлх замд бага багтаамжийн автобусны үйлчилгээг өнгөрсөн жилээс хязгаарласан. Ингэснээр зарим иргэдийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээнээс холдох зэргээр асуудал үүсээд байсан юм. Тиймээс иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, санал хүсэлт болон зорчигч урсгалын судалгааг үндэслэн Нийтийн тээврийн газраас том оврын автобусны үндсэн чиглэлийн тоог хоёроор нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

М:6 Б буюу Өнөр хорооллоос Бөмбөгөөр дайрч, улмаар Их тойруугаар 100 айл, Сансар, Халдвартын эмнэлэг хүртэл их багтаамжийн найман автобус явуулах аж. Мөн М:14 Б буюу Улиастайгаас Офицеруудын ордноор дайрч, Хан-Уул дүүрэг рүү /120 мянгат, ТЭЦ-3/ их багтаамжийн автобусаар үйлчлэх болж байна. Ингэснээр Ц.Дамдинсүрэнгийн гудамж буюу 13 дугаар хорооллын дунд замаар нийтийн тээвэр зорчих болж байгаа юм. “Улиастай-Намъяанжугийн гудамж-Ц.Дамдинсүрэнгийн гудамж-Олимпийн гудамж-Махатма Гандигийн гудамж-Нарны зам-ТЭЦ3” чиглэлд найман автобус иргэдэд үйлчлэх ажээ.


Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж