Тангараг өргөх ёслол бол нягтлан бодогчдын хувьд Монгол улсын “Мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх хүндтэй цол хүртэхээр хүсэн хүлээдэг баярын арга хэмжээ билээ. Тэгвэл зургаан мэргэшсэн нягтлан бодогчид маань тангарагаа уншиж, төрийн дууллаа дуулан төрийн далбаанаасаа адис авч, тангарагийн бичвэрт гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээ нь нягтлан бодогч болж байгаа хамгийн дурсгалтай мөч төдийгүй нягтлан бодогч хүний хувьд нэг шат ахиж мэдлэг мэргэжлээ дээшлүүлж байгаа хэрэг юм. Аливаа байгууллагад нягтлан бодогч мэргэжлээрээ ажиллах нэг баталгаа нь энэхүү мэргэшсэн гэгдэх нэрийг авч байгаа хэрэг бөгөөд тэдгээрийн үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэх ажээ.
Энэ үйл ажиллагааны үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж нягтлан бодогч хүнийхээ үүрэг хариуцлагыг чанад сахин биелүүлсэн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нягтлан бодогч Оюунчимэгийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Хүндэт тэмдгээр шагнасныг гардуулж өглөө.