Төрөөс малчдын талаар бармтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ХАА-г байгаль цаг уурын өөрчлөлт, зах зээлийн харилцаанд зохицуулан хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах, асуудлыг газар дээр шийдвэрлэх зорилгоор Төв аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарч Борнуур суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт Нийгмийн хөгжлийн хэлтэс, орон нутгийн өмчийн алба, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс мэргэжилтнүүд багтсан байна. Ажлын хэсэг сумын тариалнгийн талбайн хэмжээ, эрчимжсэн мал аж ахуйд шаардагдах бэлчээр таримал тэжээлийн талбайн хэмжээг тогтоох, ХАА-н үйлдвэрлэл эрхэлдэг иргэн ААН, байгууллагын төлөвлөгөөг үндэслэн сумын тариаланг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, ХХААЖДҮГ-аас баталсан аргачлалын дагуу МАА-н үйлдвэрлэлийн төлөвлөгөөг баталж мөрдлөг болгож байгаа байдал, сумын одоо байгаа малын тоо, бэлчээрийн даацын тохиргоог судлан дүгнэлт гаргасан байдал, Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг гаргуулан авч дүгнэлт хийх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл ядуурлыг бууруулах талаар зохион байгуулах төлөвлөгөөг сумын ИТХ, Засаг даргын зүгээс боловсруулан ажиллаж буй байдал, Шинээр ажлын байр бий болгон иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тодорхой үйл ажиллагаа явуулж бодит үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зэрэг ажлуудыг шалгаж байна. Шалгалтын тайлан дүнг нэгтгэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж зохих шийдвэрүүдийг гаргуулах юм байна.
Г.Хишигсүрэн