Биднийг хамгаалдаг чулуунууд

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Биднийг хамгаалдаг чулуунууд

Орд бүрт өөрийн чулуу байдагт хэн ч эргэлзэхээ больжээ. Орд бүрийн чулуу эзэддээ ирж буй аюулыг “сануулдаг” ажээ. Хамгаалж өгдөг чулуугаа заавал зүүгээд явах албагүй бөгөөд үе үе чулуугаа гартаа барьж магтан биширч байх хэрэгтэй ажээ.

Таагүй тохиолдлыг чулуу хэрхэн мэдэрдэг вэ?

Хонийн ордынхоны шилдэг чулуу нь очир алмаз юм. Хамгийн үнэтэй чулуун гоёл аюулыг хэлж өгдөг хонийн орд бусдаасаа цорын ганц нь. Аюул ирж байгаа бол очир алмаз бүдгэрдэг.

Үхрийн ордынхонд шилдэг чулуу нь ягаан кварц. Хэрэв иймчулуун зүүлттэй бол тэр нь хоолойг даран гай ирж буйг мэдээлдэг аж.

Гартаам бол ихрүүдийн шилдэг нөхөр нь.Энэ чулууг зүүлт болгон хэрэглэх ёстой. Эгзэгтэй үед чулуу хүндрэн хүйтэрдэг.

Мэлхийд хамгийн тохиромжтой чулуу нь ногоон хаш юм. Тийм зүүлт эсвэл тэр чулуутай бөгж танд хэрэгтэй. Гай дөхөх үеэр энэ чулууны өнгө хувиран сааралдуу болдог гэнэ. Түүний өнгөний хувиралыг сайтар ажиглаж бай.

Арсланд мууран нүд гэх чулуу хэрэгтэй. Эмэгтэйчүүд нь зүүн гартаа, эрэгтэйчүүд нь баруун гартаа тэр чулуун бугуйвчийг зүүдэг. Аюул ирж байгааг  бугуйг  даран сануулдаг ажээ.

Харин охины ордынхон шар молор эрдэнэтэй байхад гай ирэх үеэр түүний өнгө нь бүдгэрдэг гэнэ. Энэ чулуу бөгжинд байхад л хамгийн тохиромжтой аж.

Жинлүүрийнхэн арслангийн адил бугуйч зүүх хэрэгтэй. Тэдний чулуу нь Шонхорын нүд юм. Бас бугуйг барин дарж эзэндээ аюул ирж буйг сануулдаг байна.

Хилэнцийн орд өөрсдөө хүндэд тооцогдох учир хилэнцээсээ л хамгаалах хэрэгтэй болдог. Энд гематит гэдэг чулуу энэ ордын хорыг дарж өгдөг. Хүзүүний зүүлт зүүх хэрэгтэй. Харин энэ чулууг бөгж ба бугуйвч болгон зүүдэггүй гэнэ.
Барын нүд гэх чулуун бугуйвч аюул ирж байгааг нумынханд хэлж өгдөг. Бугуйг хүчтэй барьж танд бугуйвчаа тайлмаар санагдаад ирдэг гэнэ.

Матрынханы обсидиан гэх чулуу бүх сөрөг эрчийг өөртөө авдаг юм байна.

Бумбынхан  утаат кварцтай бөгж зүүж явахад тэр чулуу гайг сануулж байдаг. Гэрэлтэй өнгийг сонгох хэрэгтэй. Аюул гарч байгаа үеэр тэр өнгөө хувиргадаг .

Загасын ордынхоны шилдэг нь Сарны чулуу юм. Эзэнд нь аюул ирэх бүрд тэр өнгөө хувиргадаг юм байна.

Ер нь бол чулуунууд танаас болон орчноос бүх мэдээллийг өөртөө шингээж байдгийг санаж байх хэрэгтэй. Тийм ч учраас тэднийг үе үе цэвэрлэж байх ёстой гэнэ. Үүнийг  сар шинээр хийх эд хамгийн тохиромжтой. Чулууг урсгалын усанд хийж хэдэн цаг байлгадаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж