Уул хаданд авирч, ус борооны аяыг даах хувцас байна уу. Энэ асуултад хариулт өгөхөөр “Аянчин аутфиттерс” нэгэн сонирхолтой мэдээллийг хэвлэлийнхэнд дуулгасан. Аялах дуртай, сонирхогчид болон мэргэжлийнхэнд зориулсан аятайхан мэдээллийг танд хүргэе.
Дэлхийн алдарт “Columbia” Монголд хүрэлцэн иржээ. Гоё байгаа биз. Цас бороо нар салхины аяыг даах, Монголын жилийн дөрвөн улиралд зохицсон дэлхийн брэндийг та худалдан авахын тулд хил давах шаардлагагүй. Мөнгөө цүнхлээд хаа нэг тийшээ эрэлд мордож, бөөн ачаа бараа болох шаардлагагүй. Ердөө Улсын их дэлгүүр рүү гүйгээд л очиход болно. Тэнд танд хэрэгтэй бүх бараа бүтээгдэхүүн байгаа.
“Columbia”-г дэлхий андахгүй. Монголчууд бас андахгүй. Бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн тав тухыг дээдэлдгээрээ тус компани дэлхийд алдартай тус компанийн байнгын хэрэглэгчдийн нэг бол Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр.
Тэрбээр монголчууд хөдөө явахаараа нэг их цэрэгжсэн хүмүүс болчихдог хэмээн бяцхан шоглоод авна лээ. Цэрэг ногоон хувцас аялалын хувцас биш шүү гэсэн гавьяат үг хүмүүсийг багагүй хөгжөөгөөд авна лээ. Үнэхээр аялахын тулд заавал цэрэг хувцасаар гоёх шаардлага байна. Цэргийн ажилтнууд ч гэсэн хөдөө хээр явахдаа эрээн хувцасаа тайлчихад гэмгүй юм билээ. Хөлд эвтэйхэн хөнгөн бөгөөд дулаахан хувцасаар гоёх цаг болжээ, монголчуудаа.
Агаарын солилцоог дээд зэргээр тооцсон амьсгалдаг хувцас, халдаг гутлууд, хөргөгчтэй болон халаагчтай үүргэвчийг хайж, харийг зорих хэрэггүй болсон нь яамай. “Columbia”-г Монголоосоо худалдаж аваад “Columbia”-тай байхад Монголыг болоод дэлхийг тойрсон ч ядах юмгүй. Өвлийн хүйтэнд халуун цай оочмоор ч юм уу эсвэл, зуны халуун нэг сайхан зайрмаг идмээр санагдвал халуун, хүйтнийг барьдаг хөрвөх чадвартай хөргөгчтэй бас халаагчтай цүнхийг санал болгож байна лээ. “Columbia”-гийнь гутал, хувцас, цүнх савны үнэ үнэ тийм ч биш.
Ерөнхийдөө боломжийн юм билээ.Тус арга хэмжээнд оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр аялагчдад зориулсан жинхэнэ брэндийг Монголоосоо худалдаж авах болсондоо талархаж байгаагаа илэрхийлсэн юм.